Засгийн газрын өнөөдрийн /2025.01.29/ хуралдаанаар Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан зуны цагийн хуваарьт шилжих асуудлыг танилцуулсан байна.
Тэрбээр энэ талаар " Манай улс 1960 оноос хойш зуны цагийн хуваарийн зохицуулалтыг хийсэн. Хамгийн сүүлд 2017 онд зуны цагийн хуваарьт шилжсэн. Түүнээс хойш зуны цагийн хуваарьт ороогүй.
Зуны цагийн хуваарьт Дэлхийд зуны цагийн хуваарьт шилждэг 70 гаруй улс байдаг. Тэгэхээр манай улс ч зуны цагийн хуваарьт шилжих нь зөв гэж үзэж байна.
Зуны цагийн хуваарь эдийн засагт тустай, бага цахилгаан хэрэглэдэг, ажил амьдралын тэнцвэр хангахад чухал нөлөөтэй зэргийг харгалзаад дөрөвдүгээр сарын эхний долоо хоногоос аравдугаар сарын эхний долоо хоног хүртэл зуны цагийн хуваарьт шилжихээр ярилцлаа. Энэ асуудлыг дахин мэргэжлийн хүмүүсийн судалгаатай тооцоотой Засгийн газрын хуралдаанаар ярина" гэлээ.