Засгийн газрын өнөөдрийн /2025.01.29/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанд Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Цагаан сарын амралтыг сунгах саналыг танилцуулсан. Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тэрбээр "Монгол Улс есөн баяраар 16 өдөр амардаг. Цагаан сарын баяраар шинийн 1, 2, 3-ны өдөр амардаг бол Үндэсний баяр наадмаар долдугаар сарын 10-15-ны өдөр амардаг.
Иргэдээс олон саналыг ирүүлж буй учир шинийн 1, 2, 3-ны өдөр болон наадмын амралтын өдрүүд Бямба, Ням гарагтай давхцсан тохиолдолд ажлын өдөр нөхөж амраадаг болъё гэсэн зохицуулалтыг танилцуулсан.
Энэ зохицуулалтыг хийхээс гадна өвлийн ид хүйтэнд иргэдийг зайнаас ажиллуулдаг болох өөрөөр хэлбэл өвлийн амралтыг би болгох шинэ зохицуулалтыг нэмж танилцуулах чиглэлийг өнөөдрийн хуралдаанаар надад өгсөн. Өнөөдөр Засгийн газраас тогтоол гаргаагүй. Учир нь Хөдөлмөрийн хууль, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулинд өөрчлөлт оруулж УИХ-д өргөн барьж, баталсны дараа хүчин төгөлдөр мөрдөгдөнө. УИХ энэ хаврын чуулганаар тус зохицуулалтыг батлавал ирэх наадмаар тус хууль мөрдөгдөж эхэлнэ гэсэн үг. Бидний хувьд битүүний өдөр, шинийн 1, 2, 3-ны өдрийг амралтын өдөр болгох саналыг боловсруулсан. Мөн сар шинийн баяр энэ жилийнх шиг Бямба, Ням гарагт таарах юм бол ажлын өдөр үргэлжлүүлж нөхөж амрахаар болсон. Хэрвээ энэ хувилбараар явбал Цагаан сарын баяраар 4-6 хоног, Наадмаар 8 хоног амрах юм" гэлээ.
ВИДЕО: