"Атрын IV" аяныг эхлүүлж 200 000 га газарт газар тариалан, эрчимжсэн мал аж, ахуйг эрхлэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа

"Атрын IV" аяныг эхлүүлж 200 000 га газарт газар тариалан, эрчимжсэн мал аж, ахуйг эрхлэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа

Засгийн газрын өнөөдрийн /2025.01.29/ ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр " Монгол Улс "Атрын I" , "Атрын II" аяны хүрээнд эргэлтэд оруулсан 1980 орчим га талбайг ашиглаж байна. Энэ үед Монгол Улсын хүн ам 1 сая байсан бол одоо 3.5 сая болж өссөн. 2040 он гэхэд 4 сая болж өснө гэсэн тооцоолол бий. Хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр хүнсний хэрэгцээг хангаж, гахай, тахиа, өндөг, сүүний аж, ахуйн нэгжүүдийг тэжээлээр хангах нөгөө талаар байгаль цаг уурын эрсдэлд ороод буй малчдыг тэжээлээр хангахад өнөөдөр ашиглаж буй 1980 га газар хүрэлцэхгүй байна. 

Тиймээс Засгийн газраас шийдвэр гаргаж 200 000 талбайг эргэлтэд оруулж, "Атрын IV" аяны хүрээнд газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг эрхлүүлэх ажлыг эхлүүлэхээр боллоо. Холбогдох бүхий л төслийг 2025 оны төсвийн төсөлд суулгаж шийдвэрлэнэ. Бүх төрлийн махны үнэ өссөн. Цагаан сарын баяр тохиож байгаатай холбогдуулан махны үнийг зохиомлоор өсгөж магадгүй гэж үзэн бэлтгэгдсэн махны нийлүүлэлтийг 2 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн нийслэлийн нэлээн хэдэн цэгт борлуулна. 2025 он гарснаас хойш 4500 тонн махыг эскпортод гаргасан. Цаашид ч экспортын хэмжээг нэмнэ. Гэхдээ дотоодын махны үнийг тогтвортой барихын тулд тодорхой зохицуулалтыг хийж экспортын тоог, хэмжээг багасгана" гэлээ. 

ВИДЕО: