УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн эхнэрийн компанийг татварын байгууллагаас шалгаж эхэлжээ

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн эхнэрийн компанийг татварын байгууллагаас шалгаж эхэлжээ

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн эхнэрийн компанийг татварын байгууллагаас шалгаж эхэлжээ.

Тэрбээр энэ талаар "Хэн нэгэн даргад учруулж болзошгүй эрсдэлд суурилж татварын албанаас манай эхнэрийг өөрийг нь болон хамааралтай компаниудад нь татварын шалгалт оруулж байна. Мөрөөрөө цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд тэмцэж яваа бүсгүйг яах вээ дээ. Хулгай хийсэн биш шалгаад ч гэм гарахгүй. Цаад санаа нь намайг л дуугүй болгох байх. Ард түмний эрх ашгийг хамгаалсны төлөө УИХ-ын гишүүдийг хүртэл янз бүрээр дарамталж байгаа нь төрийн эрхийг бүлэг дээрэмчид эзэлсэн мэт. Би өргөсөн тангараг, Үндсэн хуулийг сахиж нийтийн эрх ашгийн төлөө хэлэх үгээ хэний ч дарамт шахалт, сөрөг суртал ухаалгаас үл айн илэрхийлнэ" гэжээ.