Нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж байна

Нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаараа дараах 35 асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

  • Нийслэлийн шуурхай штабын гуравдугаар хуралдааны талаар,
  • "Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян" өрнүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Газрын тосны салбар дахь бүтээгдэхүүн хуваах стандарт гэрээ болон эрх зүйн орчныг сайжруулах талаар,
  • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн тухай,
  • Үндэсний баялгийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 35 асуудал хэлэлцэх юм байна.

Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөжээ. Уг хуульд өөрчлөлт оруулж Цагаан сарын амралтын хугацааг сунгахаар төлөвлөж байгаа юм