Эмэгтэй эрдэмтэд, судлаачдын найм дахь удаагийн илтгэлийн уралдаан Багануурт болж байна

Эмэгтэй эрдэмтэд, судлаачдын найм дахь удаагийн илтгэлийн уралдаан Багануурт болж байна

Монголын эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн нэгдсэн байгууллагын Багануур болон зүүн бүсийн салбар нь 2017 оноос эхлэн жил бүр эмэгтэй эрдэмтэд, судлаачдын чадавхыг нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээний бүтээлийг олон нийтэд хүргэх зорилготой илтгэлийн уралдааныг зохион байгуулдаг байна. 

Тус уралдаан нь нийт судлаач, эрдэмтдийн ажлын бүтээмжийг үнэлэх, шинэ санаа, инновацийг дэмжих, туршлага солилцох талбар болж эрдэмтдийн хувьд ихээхэн ач холбогдолтойг тус салбарынхан онцолж буй юм. Энэ жил уралдааны эхний шатанд олон тооны бүтээлүүд ирснээс шилдэг 10 илтгэлийг шалгаруулж, хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхийг олгожээ. Шилдэг 10 илтгэлээс хамгийн онцгой, шинэлэг, үр өгөөжтэй илтгэлийг тодруулж, уралдааны шилдэг шагналыг гардуулах юм байна.