"Миний бие мөнгөн аяга байтугай шаазан аяга ч аваагүй" гэж С.Бямбацогт сайд мэдэгджээ

"Миний бие мөнгөн аяга байтугай шаазан аяга ч аваагүй" гэж С.Бямбацогт сайд мэдэгджээ

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ц.Одхүү нарын тэргүүтэй албан тушаалтнуудын 50 насны ойн хүндэтгэл үзүүлэхэд төсвийн 7 сая төгрөгийг зарцуулсан талаарх мэдээлэл цацагдсан.

Тэгвэл үүнд Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт тайлбар хийж, үгүйсгэжээ. Тэрбээр, “Надад болон нэр бүхий хүмүүст мөнгөн аяга гардуулах тушаал гаргасан нөхдийн өмнөөс хүлцэл өчье. Үнэнийг хэлэхэд би тэр аягыг нь огт аваагүй болно. Ийм ёс зүйгүй тушаал шийдвэр яагаад гаргав гээд асуухаар хуучин тогтсон уламжлал, бүх яамдад угаасаа байдаг л зүйл гэсэн молхи тайлбар хийснийг хувь хүнийхээ хувьд дургүйцэж хүлээж авсан. Би сайдаар байгаа цагтаа Батлан Хамгаалах Яам, ЗХЖШ-т дахиж ийм зохисгүй үйлдэл гаргуулахгүй. Дахин хэлэхэд миний бие мөнгөн байтугай шаазан аяга ч аваагүй. Мөн хэзээ ч тийм зүйл авахгүй гэдгээ холбогдох хүмүүст хатуу сануулсан болно" гэжээ.