Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл өнгөрсөн бямба гаригт Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабын ээлжит хуралдаанд оролцжээ. Тэрбээр Шуурхай штабын зөвлөхөөр ажиллахаар болсон байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл өөрийг нь шүүмжилж буй зарим хүмүүст хандан тайлбар хийжээ. Ингэхдээ, "Хотын бүтээн байгуулалтын штаб нь хурдны замаар суурь хийсэн Улаанбаатар хотын шинэ ерөнхий төлөвлөлт рүү шилжиж бгаа юм билээ. Энэ өөрчлөлтөө УИХ-аар оруулах, хэрэгжүүлэх хөрөнгө мөнгөө тодорхой болгох хэрэгтэй гэж би зөвлөсөн. Би Улаанбаатар хотын дарга байсан хүн. Санаа бодлоо хэлэх эрхтэй. Энэ тухайгаа 16 онд ажлаа өгснөөсөө хойш уйгагүй хэлж, бүр “Хотын даргад зөвлөцгөөе” нэртэй контент хүртэл хийж ирсэн. Бас аль нэг намын цахилгаан станц, зам барилга, дахин төлөвлөлт, цэвэрлэх байгууламж, дэд бүтэц гэж байдаггүй юм гэж хэлсээр байтал МАН бидний хийж байсан ажлыг 2016 оноос хойш улстөржүүлэн гацаасан. Би энэ тухай гомдол мэдүүлсээр ирсэн. Харин одоо саналаа хэлээч гэхээр нь хэлж байна. Үүнд юу нь буруу гэж" гэсэн байна.