СЗХ-ны орон тооны бус гишүүнд "Аппрентис Монгол" шоуны ялагч Ц.Бархас нэрээ дэвшүүлжээ

СЗХ-ны орон тооны бус гишүүнд "Аппрентис Монгол" шоуны ялагч Ц.Бархас нэрээ дэвшүүлжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2025.01.24/ Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийг томилох тухай хэлэлцэнэ. Тус албан тушаалд “Ард санхүүгийн нэгдэл”-ийн Ч.Ганхуягийн хүн гэж хардагдаад буй Ц.Бархас нэрээ дэвшүүлээд буй.

УИХ-ын Төсвийн байнгын хороогоор томилгооны сонсгол хийх үеэр Ц.Бархас нь тус нэгдэлд ажиллаж байсан ч 2024 оноос “Сентрал коммерс” ХХК-д захирлаар ажиллаж байгаа гэдгээ мэдэгдсэн. 

Эргэн сануулахад, өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганаар санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд Б.Саруул, Л.Сонор, Ш.Хандсүрэн нар нэр дэвшсэн юм. Нууц санал хураалтаар, Шадар сайд  Т.Доржхандын дүү Л.Сонорыг гишүүдийн 58.9 хувь нь дэмжээгүй билээ.