АН-ын дарга асан С.Эрдэнийг АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар томилох шийдвэр гарсан. Гэвч тус хотод амьдардаг монголчууд Гадаад харилцааны яамны шийдвэрийг эсэргүүцэж, гарын үсэг цуглуулж эхлээд буй.
Change.org цахим хуудсанд С.Эрдэнийг АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар томилох шийдвэрийг эсэргүүцсэн нээлттэй өргөдөл үүсгэхэд 1241 хүн дэмжиж гарын үсэг зуржээ. Тэд үндэслэлээ:
1. Ардчилсан хувьсгалын анхдагч гэгдэж, 1989 оноос Багануур дүүргийн Ардчилсан намын даргаас эхлээд Ардчилсан намын дарга хүртэл намын улс төрийн алба хашиж, УИХ-ын гишүүнээр 3 удаа сонгогдсон боловч Монгол хүний Монгол улсдаа амьдрах ажиллах боломжийг хулгайлсан;
2. 2004-2008 онд Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга байхдаа нас барсан иргэдийн нэр дээр мөнгө авч зувчуулсан хэрэгт холбогдож байсан;
3.Улс төлөөлж чадахуйц дипломат ёсны боловсрол эзэмшээгүй;
4. Ёс зүйн доголдолтой;
5. Англи хэлний хангалттай мэдлэггүй гэжээ.