УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны арванхоёрдугаар сарын ирцийн мэдээг УИХ-ын Тамгын газрын Хуралдаан зохион байгуулах хэлтсээс гаргажээ. Өнгөрсөн сард УИХ-ын чуулган 11 удаа хуралдсан байна. Өөрөөр хэлбэл, гишүүд 11 удаагийн чуулганы хуралдаанд оролцох ёстой байжээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Сүрэнжавын Лүндэг 11 удаагийн чуулганы хуралдаанд нэг ч суугаагүй байна. Есөн хуралдааны үеэр эмнэлгийн чөлөөтэй байсан бол хоёрт нь тасалжээ.
УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулгын хувьд чуулганы 11 нэгдсэн хуралдааны нэгд нь л суусан байна. Гуравт нь эмнэлгийн чөлөөтэй байж, долоон удаа тасалжээ.
Харин УИХ-ын гишүүн, Сангийн сайд Болдын Жавхлан, УИХ-ын гишүүн Норовын Алтанхуяг нар дөрвөн удаа тасалсан байна.
УИХ-ын чуулганы ирцийн мэдээллийг эндээс үзнэ үү.