Засгийн газрын өнөөдрийн /2025.01.40/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр Аж Үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нэг чухал шийдвэрийг гаргасан нь Гашуунсухайт Ганцмодын боомтын хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хамгийн эцсийн байдлаар шийдвэрлэлээ. Эцсийн байдлаар шийдвэрлэсэн энэ төслөө хуулийн дагуу УИХ, байнгын хороод руу хүргүүлнэ. Гарын үсэг зурах зөвшөөрлийг олгосны дараа хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурна. Хэлэлцээрийг хуулийн дагуу УИХ-аар эцэслэн батална. Энэ төсөл бол 14 мега төлийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн төсөл бөгөөд хоёр улын бизнес, эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гарааны төсөл болж чадна гэж харж байгаа” гэлээ.
LIVE: