Засгийн газар ээлжит хуралдаанаа үргэлжилж байна. Өнөөдрийн ээлжит хуралдаанаараа дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар,
- Хилийн боомтуудын нөхцөл байдал, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар,
- 14 мега төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Гашуудлын үеийн дэгийн тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 27 асуудал хэлэлцэх юм байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан орон даяар гашуудал зарлах зарлиг гаргасан юм. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу маргааш 07.00 цагаас 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу Төрийн далбааны ишний гуравны хоёрт хүртэл буулгахыг зарлиг болгосон. Үүнтэй холбогдуулан Засгийн газар Гашуудлын үеийн дэгийн тухай тогтоолын төслийг хэлэлцэж байгаа ажээ.