Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Доналд Трампд тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, захидал илгээлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэхүү захидалдаа Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” Америкийн Нэгдсэн Улстай ардчилал, хүний эрх, эрх чөлөө, дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсдээ тулгуурлан хөгжүүлж буй Стратегийн гуравдагч хөршийн түншлэлдээ тэргүүний ач холбогдол өгч байгаагаа илэрхийлжээ. Мөн захидалдаа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Ж.Трампыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа.