УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарын УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болж, Хангайн бүсд нөхөн сонгууль болох эсэх асуудал нийгмийн анхаарлын төвд байна.
ВИДЕО:
Энэ талаар тэрбээр ярихдаа, “Би УИХ-ын гишүүнд нэрээ дэвшүүлсэн. Намайг ард түмэн сонгосон. Одоо бол миний асуудал биш. Ард түмний асуудал яригдаж байна. Гурван аймгийн 300 мянган сонгогчдын асуудал. Хөгжлийн банкин дээр хэн хэн цуг шалгагдсан, хэн хэн шүүх рүү орсон. Миний дээд талд байгаа дарга нар орж ирээд цагаадсан хүн ч байгаа. Орж ирээгүй ч хүн байгаа. Эдгээрийг та нар олоод харчихмаар байна. Би өөрөө та нартай адилхан гэр хороололд төрж өссөн. Жолооч ээжтэй, жолооч аавтай хүн. Би өөрийгөө зөв хүн гэж бодож байгаа. Надад бусдаас хулгай хийх хүмүүжил байхгүй. Шүүхийн шийдвэр надад цаасаар ирээгүй байна. Дээд шүүх намайг хуралдаа дуудаж оруулаагүй. Үндсэн хуультай орон учраас бүх зүйл хуулийн дагуу явна. Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулин дээр юу гэж заасан байна. Тэр хуулиар л явна. Дээд шүүх шийдвэр гаргахдаа ямар нэг хуулийн ишлэл авч байгаад шийдвэр гаргах байх. Тэрийг нь харахгүйгээр би зохиож тэдний өмнөөс ярих боломжгүй” гэсэн юм.