Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг 19 цэгээс ирүүлсэн мэдээгээр өнөөдөр /2025.01.21/ өдрийн 09:30 цагийн байдлаар ихэнх байршилд агаар чанар хэвийн, бага бохирдолтой, Хайлааст, Толгойт орчимд агаар бохирдолтой байна.
Тодруулбал, Хайлааст орчимд P.M2.5 тоосонцор 246, P.M10 тоосонцор 168 буюу агаар бохирдолтой байна. Толгойт орчимд P.M2.5 тоосонцор 205, P.M10 тоосонцор 132 хэмжээтэй байна. Агаарын чанарын индекс 201-300 дотор зааж байхад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээрч илэрч болзошгүй аж.