Шүүгдэгч Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч "Нэр бүхий гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулах" хүсэлт гаргажээ

Шүүгдэгч Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч "Нэр бүхий гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулах" хүсэлт гаргажээ

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өчигдөр /2025.01.20/ болохоор товлогдоод байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл тус хэргийг шүүх хурал хойшилсон байна. Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх тойм мэдээлэл гаргажээ. Тус мэдээлэлд "Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302000300069 дугаартай хэргийг 2025 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэхэд, Хяналтын прокурорын зүгээс тус шүүхэд хандан “...Шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах...” тухай хүсэлтийг холбогдох баримтын хамт ирүүлснийг хүлээн авч З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ. Түүнчлэн шүүгдэгч Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч Д.Батсүхийн зүгээс нэр бүхий гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлт гаргасныг хангаж, шүүх хуралдааны тов мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэсэн болно" гэжээ. 




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө