Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбатыг баасан гарагт Төрийн ордноос үдэж, салах ёс гүйцэтгэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбатыг баасан гарагт Төрийн ордноос үдэж, салах ёс гүйцэтгэнэ

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр 83 насандаа өвчний улмаас таалал төгсөж, Монгол төр, Монголын ард түмэнд хүнд гарз тохиосон билээ.

Тэгвэл П.Очирбат агсныг энэ баасан гарагт буюу 24-ний өглөө Төрийн ордноос үдэж, салах ёс гүйцэтгэнэ гэж албаны эх сурвалж мэдээллээ. Мөн салах ёс гүйцэтгэх үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотойгоор Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд энэхүү Ажлын хэсэг өнөөдөр хуралдахаар болжээ.