Доналд Трампын тангараг өргөх ёслолд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж уригджээ

Доналд Трампын тангараг өргөх ёслолд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж уригджээ

АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсон Дональд Трампын тангараг өргөх ёслол өнөөдөр буюу нэгдүгээр сарын 20-ны даваа гарагт болно.

Тангараг өргөх ёслол болон бусад хүндэтгэлийн ёслолтой холбоотой үйл ажиллагаанд Д.Трампыг дэмждэг компаниудын удирдлагууд болох “Tesla”, X компаниудын гүйцэтгэх захирал Илон Маск, “Amazon”-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос, “Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг, “TikTok”-ийн гүйцэтгэх захирал Шоу Цу Чу нар оролцох төлөвтэй байгаа юм. 

Мөн түүний тангараг өргөх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж уригджээ. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Тангараг өргөх ёслолын "Inaugural Ball"-д уригдлаа. Вашингтонд ирэв. Сайхан л юм" гэжээ.