УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд өнөөдөр /2025.01.20/ 10.00 цагаас хуралдана. Намын бүлгүүд даваа гариг бүр хуралдаж цаг үеийн асуудал болон тухайн долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцдэг юм.
УИХ энэ долоо хоногт дараах төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байна.
- Монгол Улсын Засгийн газар болон Бүгд найрамдах Энэтхэг улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.17-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, үргэлжилнэ./
- Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.01.08-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудал
- Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл
- Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.20-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.01.08-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Улмаар УИХ-ын намрын чуулганыг ирэх баасан гаригт завсарлуулах юм.