УИХ-ын намрын чуулган ирэх баасан гарагт завсарлана

УИХ-ын намрын чуулган ирэх баасан гарагт завсарлана

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл намрын чуулганыг завсарлуулах хугацааг долоо хоногоор сунгасан. 

Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу УИХ-ын ээлжит чуулганыг 75-аас доошгүй ажлын өдөр хуралдуулдаг болсон. Гэвч шинээр бүрэлдсэн парламентын анхны чуулганаар хэлэлцэх асуудал их байгаа учир завсарлах хугацааг долоо хоногоор сунгасан юм.

Ирэх долоо хоногт УИХ-аар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталж, “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх товтой байна. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилж, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. 




Өнөөдөр цэлмэг байна

11 цагийн өмнө

Өнөөдөр хулгана өдөр

12 цагийн өмнө