АЙЛЧЛАЛ: “Монгол, Туркийн Засгийн газар хоорондын комисс хуралдаж, Туркийн ерөнхийлөгчийн айлчлалыг тун удахгүй зохион байгуулна”

АЙЛЧЛАЛ: “Монгол, Туркийн Засгийн газар хоорондын комисс хуралдаж, Туркийн ерөнхийлөгчийн айлчлалыг тун удахгүй зохион байгуулна”

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Манай сурвалжлах баг Турк Улсаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын талаарх мэдээллийг шууд дамжуулж байна.

Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

ВИДЕО:

Тэрбээр, "Харилцааны түвшинг ахиулж, стратегийн түншлэлд хүрч байгаа нь энэ айлчлалын үр дүн зүйл байлаа. Хоёр улсын харилцаа улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн түвшинд бүхий л салбарын хамтын ажиллагаа нь нэлээд гүнзгийрч байгаа гэж ойлгож болно. Турк Улстай дипломат харилцаа тогтоосон 55 жилийн хугацаанд бид харилаагаа үргэлж хөгжүүлсээр байсан. Өнөөдөр хоёр улсын харилцаа хамгийн оргил түвшиндээ хүрлээ.

Одоо манай хоёр улсын хооронд харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн байна гэж дүгнэж болно.

Мөн Турк Улсын ерөнхийлөгч Монголд айлчлахаа илэрхийлж, энэ жилдээ хариу төрийн айчлал хийнэ гэдгээ мэдэгдсэн. Ийм богино хугацаанд хариу айлчлал хийж байгаа нь асар чухал. Бидний ярьж, хэлэлцсэн зүйлсийг ажил хэрэг болгоход илүү хурд нэмнэ гэсэн үг. Удахгүй Засгийн газар хоорондын комисс хуралдана. Туркийн гадаад хэргийн сайд манай улсад түрүүлж айлчлаад Ерөнхийлөгчийн айлчлалын бэлтгэлийг хангана. Өөрөөр хэлбэл өчигдөрөөс эхлээд Туркийн ерөнхийлөгчийн Монголд хийх айлчлалын бэлтгэл ажил эхэлсэн гэж ойлгож болно. Мөн хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт хийж, улс төрийн тохироогоо хийсэн " гэлээ.