Турк Улсад малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох боломжтой боллоо

Турк Улсад малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох боломжтой боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНТУ-д хийж буй айлчлалын үеэр Тэргүүн Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр тус улсын Худалдааны сайд Омер Болаттай уулзлаа.

Уулзалтаар арьс шир, ноос, ноолуур, уул уурхайн салбарт хөрөнгө оруулж хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа. Монгол Улс Халал стандартын шаардлага хангаж чадвал мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүнээ Турк Улсад их хэмжээгээр нийүүлэх бүрэн боломжтой гэж  үздэгээ туркийн тал илэрхийлсэн байна.

Мөн Турк Улсад боловсрол эзэмшсэн 2,500 гаруй монгол залуус соёл, бизнес гээд олон салбарт хоёр орны ард түмний гүүр болон ажиллаж байгааг тэмдэглэв.

Төрийн айлчлалын хүрээнд Анкара хотноо Монгол, Туркийн бизнес, хөрөнгө оруулалтын уулзалт-форум боллоо. Форумд хоёр орны 230 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр форумыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улс ойрын 2-3 жилд уул уурхайн салбарын бүтээмж, орлогыг хэддахин нэмэгдүүлж, үйлдвэржилт, бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжүүлнэ. Хятад, Япон, Европын зах зээлтэй холбогдож, Зүүн өмнөд Азитайинтеграцид бүрэн орж байна. Туркийн талтай бизнес, хөрөнгө оруулалтынсалбарт хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгийг тэмдэглэлээ.

Турк Улс дэлхийн 137 улсад 1,200 орчим төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгааг тус улсын Худалдааны сайд Омер Болат хэллээ. Тэр бээр туркийн аж ахуйн нэгжүүд Монголд хөрөнгө оруулж, хамтран ажиллахын төлөө байгааг илэрхийллээ.