Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах шуурхай штаб хуралдаж байна

Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах шуурхай штаб хуралдаж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх,  салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах штабт ажиллаж байна.

Шуурхай штабын өнөөдрийн хуралдаанаар нийслэлд хэрэгжүүлэх томоохон төслүүдийг эрэмбэлэх, нийслэлийг орон сууцжуулах бодлого, арга хэмжээ, ДЦС-5-ыг байгуулах ажлын явц, нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад хийсэн дүгнэлтийн талаар хэлэлцэж байна. Хуралдаанд УИХ-ын зарим гишүүд, Засгийн газрын сайд нар, Улаанбаатар хотын уирдлагууд, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.