Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Манай сурвалжлах баг Турк Улсаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын талаарх мэдээллийг шууд дамжуулж байна.
БНТУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш, "Монгол Улсын Ерөнхийлөгч 21 жилийн дараа БНТУ-д төрийн айлчлал хийнэ гэдэг нь асар их ач холбогдолтой. Улс төрийн тавцанд Монгол, Турк улс нэг нэгнээ хэрхэн хүндэлдэг, харилцан ойлголцдог гэдгийг дэлхий дахинд батлан харуулж буй нь энэ айлчлалын онцлог юм. Үүнээс гадна худалдаа бизнес, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрүүл мэнд, байгаль орчны зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт бидний харилцаа өндөр түвшинд хүрснийг хоёр улсын Ерөнхийлөгчийн мэдэгдэлд дурдсан. Энэ нь манай хоёр улсын харилцаа ямар өндөр түвшинд хүрснийг бэлхнээ харуулж байна” гэлээ.
ВИДЕО: