Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Манай сурвалжлах баг Турк Улсаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын талаарх мэдээллийг шууд дамжуулж байна.
Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр улсын парламент хооронд хэрхэн хамтран ажиллахаар зөвшилцсөн талаар УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржоос тодрууллаа.
ВИДЕО:
Тэрбээр, "Ерөнхийлөгчийн Турк Улсад хийж буй айлчлалын хүрээнд Ерөнхийлөгчийн баримталж буй нэг гол зүйл нь хоёр орны парламент хоорондын харилцааг шинэ шатанд гаргах, хууль тогтоох байгууллагын үр дүнг илүү сайжруулснаар эдийн засагжуулсан харилцааг шинэ түвшинд авч ирэх, энэ чиглэлд парламент хороондын харилцааг илүү сайн хөгжүүлж чадах юм байна гэж харж байгаа. Хоёр орны харилцаа, томоохон төслүүд болон бусад арга хэмжээн дээр Монгол болон Турк улсын хамтарсан томоохон эдийн засгийн хамтын ажиллагаа явна. Үүн дээр хамгийн гол нь парламент илүү үр дүнтэй, хамгийн гол нь харилцааг шинэ шатанд авч ирэх хууль тогтоомжийг яаралтай гаргаж шийдвэрлэх нь чухал байна. Айлчлалын үеэр хоёр орны парламентын бүлгийн уулзалтууд үр дүнтэй болж цаашдаа парламент хооронд туршлага судлах, харилцан үйл ажиллагаагаа идэвхтэй явуулах яриа хэлэлцээрүүдийг хийсэн” гэлээ.