АЙЛЧЛАЛ: "Энэхүү айлчлал харилцан ашигтай зарчмын дагуу явагдаж үр дүн нь ойрын хугацаанд гарч эхлэхээр байна"

АЙЛЧЛАЛ: "Энэхүү айлчлал харилцан ашигтай зарчмын дагуу явагдаж үр дүн нь ойрын хугацаанд гарч эхлэхээр байна"

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Манай сурвалжлах баг Турк Улсаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын талаарх мэдээллийг шууд дамжуулж байна.

Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяртай дараах мэдээллийг өглөө.

ВИДЕО: 

Тэрбээр, "Стратегийн түшлэлийг аливаа нэг улстай байгуулна гэдэг нь улс төр, дипломатын аргаар гадаад бодлогоо явуулж буй манайх шиг улс бүхий л салбарт идэвхтэй харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх боломжтой болж байна гэсэн үг. Манай улсын Ерөнхийлөгчийн Турк Улсад хийж буй энэ удаагийн төрийн айлчлалын үеэр хийгдэж байгаа Засгийн газрын гишүүд хоорондын уулзалтууд, манай хоёр улсын Ерөнхийлөгч нарын хийсэн хоёр талын ганцаарчилсан уулзалтуудаас ил тод харагдаж байна. Салбар болгонд манай улстай хамтарч ажиллах бүрэн боломж байгааг илэрхийлээд зогсохгүй маш их нөөц боломж байна гэдгийг илэрхийлж байна. Мөн Турк Улсын талаас манай улстай 10 гаурй баримт бичигт гарын үсэг зурлаа. Ийнхүү айлчлалын үр дүн харилцан ашигтай зарчмын дагуу явагдаж, үр дүн нь ч ойрын хугацаанд гарахаар байгаа. Хамгийн чухал ажил нь бид зөвхөн айлчлал хийгээд зогсохгүй айлчлалын мөрөөр ажлын төлөвлөгөөнүүдийг маш эрчимтэй бөгөөд үр дүнтэй хэрэгжүүлэх ёстой" гэлээ.