АЙЛЧЛАЛ: "Ойн гал түймэр, хөнөөлт шавжыг устгах асуудлаар хамтран ажиллаж, ойн мэргэжлийн боловсон хүчинг Турк Улсад бэлтгэнэ"

АЙЛЧЛАЛ: "Ойн гал түймэр, хөнөөлт шавжыг устгах асуудлаар хамтран ажиллаж, ойн мэргэжлийн боловсон хүчинг Турк Улсад бэлтгэнэ"

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Манай сурвалжлах баг Турк Улсаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын талаарх мэдээллийг шууд дамжуулж байна.

Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Байгаль орчны салбарт хэрхэн хамтран ажиллахаар тохиролцсон талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаас тодрууллаа.

ВИДЕО: 

 

Тэрбээр, "Байгаль орчны яам чухал гурван баримт бичигт гарын үсэг зурлаа. Байгаль орчны салбарт бид хамтран ажиллана. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр, бэлчээрийн доройтол, цөлжилт, усны асуудал зэрэг чухал салбат хамтарч ажиллахаар ярилцлаа. Мөн ойн салбарт хамтран ажиллана. Турк Улс нь ойн түймрээс хэрхэн урьдчилан сэргийлэх, ямар арга хэмжээ авах зэрэг асуудалд нэлээдгүй туршлагатай улс. Тиймээс энэ салбарт хамтрач нэлээдгүй ажил хийнэ. Түүнчлэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэнэ. Гуравдугаарт, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газар Анкара хотын Үндэсний парктай эгч дүүс парк нээж, хамтарч ажиллахаар болж байгаа. Иймд энэ чиглэлээр олон чухал ажлууд хийнэ.

Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод Үндэсний хөдлөгөөний чиглэлээр нэлээдгүй зүйл хамтарч хийнэ. Монголын ойн салбарт тулгараад байгаа нэг зүйл нь ойн хөнөөлт шавжтай тэмцэх асуудал байдаг. Энэ асуудалд багагүй зардал гардаг. Тийм учраас энэ чиглэлээр Турктай хамтарч ажиллана. Турк Улсын Байгаль хамгаалахын сайдтай Саудын Арабт болсон цөлжилтийн уулзалтын үеэр багагүй асуудлыг ярилцсан. 2026 онд Монгол Улсад болох COP17 буюу цөлжилтийн хуралд бүх талаар тусалж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байгаа” гэлээ.