АЙЛЧЛАЛ: "Хятад, Туркийн газар нутгаар дамжуулаад Европ руу гарах шинэ төмөр замын гарцыг нээхээр боллоо"

АЙЛЧЛАЛ: "Хятад, Туркийн газар нутгаар дамжуулаад Европ руу гарах шинэ төмөр замын гарцыг нээхээр боллоо"

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Манай сурвалжлах баг Турк Улсаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын талаарх мэдээллийг шууд дамжуулж байна.

Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Зам, тээврийн салбарт хийгдсэн хэлэлцээрийн талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

ВИДЕО: 

Тэрбээр, "Монгол Туркийн Засгийн газар хооронд өмнө нь хэрэгжиж байсан гэрээг үндэслээд зам тээврийн салбарт дараах гурван асуудлыг хэлэлцэж тохиролцлоо. 

  1. Монгол Туркийн хооронд агаарын тээврийн харилцаа нэлээд хөгжсөн. Одоогийн байдлаар долоо хоногт долоон удаа нисэж байгаа. Мөн транзит зорчигчдын тоо ч жилээс жилд өсөж байгаа. Мөн бизнес худалдаа эрхэлдэг, эрүүл мэндийн үйлчилгээ авдаг иргэдийн тоо өссөн. Иймд нислэгийн тоог нэмэгдүүлэх тал дээр хоёр тал харилцан тохиролцлоо.
  2. Ачаа тээврийн замналыг шинээр бий болгохыг зорьж байна. Ялангуяа ОХУ-аар дамжин өнгөрч Европ руу гардаг замын урсгалыг урдуураа буюу Хятадын газар нутаг, Киргизстан, Туркаар дамжуулаад Европ руу гаргах хоёр дахь гарцыг нээхээр болж байна.
  3. Авто тээврийн салбарт хийгдэх ажлын талаар ч яригдлаа.

Мөн Турк Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад ирэх зургаадугаар сард айлчилж, Монгол Улсад хийгдэж байгаа мега төслүүдэд Туркийн талаас оролцох саналаа илэрхийлсэн. Тухайлбал Хархорин хотын нисэх онгоцны буудлыг барихад энэ улсаас тусламж, хөнгөлөлттэй зээл олгох талаар ярьсан” гэлээ.