Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн Лхагва гарагт болдог билээ.
Тэгвэл Засгийн газар өнөөдөр /2025.01.17/ ээлжит бусаар хуралдахаар болсон байна. Одоогоор тус хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байна.
Ташрамд өгүүлэхэд, Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.