АЙЛЧЛАЛ: "ҮШБ-ийн тамирчид Туркийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж, залуучуудын салбарт харилцан туршлага солилцохоор тохиролцлоо"

АЙЛЧЛАЛ: "ҮШБ-ийн тамирчид Туркийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж, залуучуудын салбарт харилцан туршлага солилцохоор тохиролцлоо"

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Манай сурвалжлах баг Турк Улсаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын талаарх мэдээллийг шууд дамжуулж байна.

Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Соёлын салбарт ямар хэлэлцээрүүд хийгдсэн талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингоос тодрууллаа. 

ВИДЕО: 

Тэрбээр, "Ерөнхийлөгчийн хийж буй айлчлалын хүрээнд Монгол Улс болон Турк улсын Загсийн газар хоорондын залуучууд, спортын салбарын хөтөлбөр зурагдлаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бид спортын салбарт авьяаслаг спортын тамирчид болон залуучуудыг солилцох, хамтарсан бэлтгэл хийлгэж, туршлагаасаа харилцан солилцох хэлэлцээр хийгдлээ. Үүнээс соёл, спорт, нийгэм, хувь хүний хөгжлийн талаас харилцан туршлага солилцох боломжийг бий болгох, залуучуудын салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хөгжүүлэх тал дээр харилцан ойлголцлоо.

Мөн Турк улсын залуучууд, спортын сайдтай ганцаарчилсан уулзалт хийсэн. Уулзалтын хүрээнд хэлэлцээрийг ирэх онуудад хэрхэн үр дүнтэй байлгах тал дээр харилцан ажлын хэсэг гаргаж, хоёр талдаа хамтарсан төлөвлөгөө гарган ажиллахаар болсон. Нөгөө талдаа яамдууд хоорондоо хэлэлцээрийг ажил хэрэг болгох нь чухал зүйл гэдгийг онцолж, сайд нар хооронд харилцан ойлголцолд хүрсэн" гэлээ.