LIVE: “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслол эхэллээ

LIVE: “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслол эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслол яг одоо Төрийн ордонд болж байна. 

LIVE: 

Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд Т.Доржханд, С.Амарсайхан нар оролцож байна.

Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талаас:  

  • Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал,
  • Сангийн сайд Б.Жавхлан,
  • Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа
  • Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар

Францын талаас: 

  • Гадаад худалдаа хилийн чанад худалдааны яамны сайд
  • “Орано” группийн гүйцэтгэх захирал
  • Бадрах энержи ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк нар гарын үсэг зурна.