УИХ-ын чуулганаар өнөөдөр малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүслэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуульд зааснаар УИХ-ын ээлжит чуулган 75 хоног хуралдах ёстой. УИХ-ын намрын чуулганы хуралдах хоног дүүрсэн тул өнөөдөр буюу нэгдүгээр сарын 17-нд завсарлах ёстой байв. Гэвч хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдээ хэлэлцэж дуусаагүй тул чуулган завсарлах хугацааг 7 хоногоор сунгахаар болжээ. Тодруулбал, УИХ-ын ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хуралдаж, нэгдүгээр сарын 24-нд намрын чуулган хаалтаа хийхээр болсон байна.