Орон нутгийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуулийг зургаадугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар боллоо

Орон нутгийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуулийг зургаадугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар боллоо

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 1 дүгээр хуралдаан өнөөдөр (2025.01.16) боллоо.

Хуралдаанаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь“-ийг батлав. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна.” гэж заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийг 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулах юм.




“FLASH SALE” BSB-д

2 цагийн өмнө