СЗХ-ны Хяналтын зөвлөлийн даргаар газар зохион байгуулагч хүнийг томилсонд УИХ-ын зарим гишүүд бухимдав

СЗХ-ны Хяналтын зөвлөлийн даргаар газар зохион байгуулагч хүнийг томилсонд УИХ-ын зарим гишүүд бухимдав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томиллоо. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн даргаар М.Буяндэлгэрийг томилов.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүдээр О.Оч, Б.Энхбаяр, Ч.Сайнбилэг, С.Халиунаа нарыг томиллоо. Энэхүү томимлгоотой холбогдуулан шинээр томилогдсон Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийн намтрыг танилцуулъя.

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга М.Буяндэлгэр:

  • 1980 онд Архангай аймагт төрсөн, 45 настай.
  • 2001  онд Хөдөө аж ахуйн их сургуулийг газар зохион байгуулагч, инженерээр төгссөн.
  • 2003 онд тус сургуульдаа газар зохион байгуулагч инженерийн магистрын зэрэг хамгаалжээ.
  • 2008 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр төгсөж,
  • 2013-2016 онд Санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцан, санхүүгийн шинжээч мэргэжил эзэмшжээ.
  • 2005-2015 онд Швед улсын Явле хотын их сургуульд суралцан геоматикийн магистрын зэрэг хамгаалсан байна.
  • 2001-2003 онд Нийслэлийн Хот байгуулалт, газрын харилцааны газарт бичиг хэрэг, төлбөрийн байцаагч;
  • 2003 онд Нийслэлийн газрын албанд мэргэжилтэн,
  • 2006-2008 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга;
  • 2008-2012 онд Нийслэлийн газрын албаны Дэд дарга;
  • 2012 оны 06-09 сард Нийслэлийн газрын албаны дарга;
  • 2013-2015 онд “УБ капитал” ХХК, Санхүүгийн шинжээч;
  • 2016-2017 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны дарга;
  • 2017-2020 онд “Захгүй мэнэн” ХХК-д менежер;
  • 2018-2020 онд ХБНГУ-ын Мартин Лютерийн нэрэмжит Халле Виттинберийн их сургууль, Газарзүйн шинжлэх ухаан ба газарзүйн хүрээлэн, Ландшафтын тогтвортой хөгжлийн тэнхимд зочин судлаачаар ажилласан.
  • 2020-2021 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Суурь судалгаа, мониторингийн хэлтсийн дарга;
  • 2021-2022 онд онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын орлогч дарга;
  • 2022-2024 онд Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Зөвлөлүүдийн нарийн бичгийн дарга;
  • 2024 оны 03-05 дугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хот хөдөөгийн сэргэлт, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн үндэсний хорооны Ажлын албаны ахлах мэргэжилтэн;
  • 2024 оны 05-08 дугаар сард тус үндэсний хорооны Ажлын абаны даргаар ажиллажээ.

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүн О.Оч:

  • 1988 онд Улаанбаатар хотод төрсөн, 37 настай.
  • 2007-2011 онд Япон Улсын Фүкүшима их сургуульд суралцаж, эдийн засагч мэргэжил эзэмшсэн байна.
  • 2011-2014 онд Монгол Улсын хөгжлийн банк, ТХХТ хэлтсийн ахлахаар ажиллаж ажлын гараагаа эхэлсэн.
  • 2014-2018 онд Голомт банкны Төслийн санхүүжилтийн хэлтсийн захирал;
  • 2018-2021 онд “Сэцэн Билгүүн” ХХК-ийн санхүүгийн зөвлөх;
  • 2021-2022 онд “Инвескор Капитал ҮЦК” ХХК-ийн Судалгаа хөгжүүлэлтийн захирал;
  • 2022-2023 онд “Инвескор Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал;
  • 2024  онд “Тэнгэр Капитал ҮЦК” ХХК-ийн зөвлөх;
  • 2024 оноос хойш “Ньюком” ХХК-ийн Хөрөнгө оруулалт эрхэлсэн захирлаар ажиллаж байгаа аж.

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүн Б.Энхбаяр:

  • 1982 онд Улаанбаатар хотод төрсөн, 43 настай.
  • 1999-2003 онд Санхүү эдийн засгийн их сургуульд эдийн засагч, бизнесийн уирдлагын бакалаврын зэрэг хамгаалж,
  • 2004-2006 онд Удирдлагын академид суралцан бизнес, удирдлагын магистрын зэргийг хамгаалжээ.
  • 2018-2021 онд Шихихутуг их сургуульд эрх зүйч мэргэжил эзэмшин,
  • 2021 оноос University of International Business and Economics /БНХАУ/, Эдийн засгийн ухааны докторант болжээ.
  • 2003-2006 онд Голомт банканд маркетингийн менежер;
  • 2006-2011 онд Голомт банкны Маркетингийн хэлтсийн захирал;
  • 2015-2017 онд Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банкны Төслийн нэгжийн зөвлөх;
  • 2013-2015 онд “ГУМ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал;
  • 2014-2016 онд “Си И Си Инвестмент ББСБ”-ын ТУЗ-ийн дарга;
  • 2011-2016 онд “Ю Пи Си” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал;
  • 2017-2019 онд “Жи Эн Бевережис” ХХК-ийн Маркетингийн зөвлөх;
  • 2018-2020 онд “Алтан төгрөг ББСБ”-ын Гүйцэтгэх захирал;
  • 2018-2020 онд “Ю Би Зи Би” ХХК, Санхүүгийн албаны захирал;
  • 2004-2021 онд “Инфорум Консалтинг” ХХК-ийн зөвлөх;
  • 2020-2024 онд УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллажээ.
  • 2021 оноос “Верчу Консалтинг” ХХК, Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа.

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүн Ч.Сайнбилэг:

  • Эдийн засагч мэргэжилтэй,
  • 1997-2008 онд “Монгол шуудан” банканд диллер,
  • 2013-2016 онд “Хадгаламжийн даатгал” корпорацийн Дэд захирал,
  • 2017-2020 онд Тээвэр хөгжлийн банкинд Санхүү эрхэлсэн захирлаар ажилласан.

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүн С.Халиунаа

  • Эрх зүйч мэргэжилтэй,
  • 2014-2016 онд “АПУ” ХХК-д Хуулийн зөвлөх,
  • 2016-2020 онд “Ард санхүүгийн нэгдэл” ХХК-д өргөдөл, гомдол хариуцсан захирал,
  • 2021 оноос эхлэн “Грандлекс партнерс” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллажээ.

Тэгвэл нэр бүхий УИХ-ын гишүүд Санхүүгийн зохицуулах хорооны даргад газар зохион байгуулагч, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын орлогч дарга байсан хүнийг сонгосонд бухимджээ. Тухайлбал УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа өөрийн цахим хуудсаараа дамжуулан, "Санхүүгийн салбар ийм байхад яаж хөгжих юм бол. Иргэд санхүүгийн зах зээлд яаж итгэх вэ" гэжээ. 




“FLASH SALE” BSB-д

1 цагийн өмнө