Д.Уламбаяр: Ерөнхийлөгчийн Турк улсад хийж буй айлчлалаар дамжуулан 10 гаруй санамж бичигт гарын үсэг зурж, стратегийн түншлэлийн гэрээ байгуулна

Д.Уламбаяр: Ерөнхийлөгчийн Турк улсад хийж буй айлчлалаар дамжуулан 10 гаруй санамж бичигт гарын үсэг зурж, стратегийн түншлэлийн гэрээ байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар тус улсад төрийн айлчлал хийж буй. 

Доктор, профессор Д.Уламбаяр, "Энэ айлчлалын хүрээнд олон гэрээ хэлэлцээр байгуулагдахаас гадна томоохон бизнес форум болно. Улмаар улс төр, эдийн засаг, аюулгүй байдал зэрэг олон салбарт хамтран ажиллана. Безнесийн форумаар хоёр улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асар том боломж гэж харж байгаа. Монгол Турк хоёр улс нь түүхэн маш том холбоотой. 5-6-р зууны үед Монголын нутаг дэвсгэр дээр төрийн их хаант улс өөрсдийнхөө төрт улсыг байгуулж байсан. Мөн 1961 онд Монгол Улс НҮБ-д гишүүнээр элсэхэд Аюулгүйн зөвлөлийг Турк Улс даргалж, бүрэн дэмжих саналаа өгч байсан. Ийнхүү дипломат харилцаа тогтоох санаачилга анх Туркийн талаас гаргаснаар 1990-ээд оноос хойш хоёр улсын харилцаа хөгжих боломж нээгдсэн юм. Туркт Монгол Улсаас 3000 орчим оюутан суралцаж байгаа. Мөн Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагааг ихээхэн чухалчилдаг. Манай батлан хамгаалахын мэргэжлийн хүний нөөц, цагдаагийн алба хаагчид болон хууль сахиулах байгууллагууд, онцгой байдлын салбарын ажилтнууд Туркийн их дээд сургуулиудад баклаврын түвшнээс магистрын түвшинд давтан суралцаж байгаа. Хоёр талын соёлын харилцаа гэдэг бол хамтын ажиллагааны маш чухал хэсэг” гэлээ.

ВИДЕО: 




“FLASH SALE” BSB-д

13 минутын өмнө