УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр агаарын бохирдолтой тэмцэх асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "2024 оны УИХ-ын сонгуулийн анхдугаар намрын чуулган өндөрлөж байна. Намрын чуулганаар УИХ-д суудалтай Үндэсний эвслийн дөрвөн гишүүн нийтдээ найман ажлын хэсэгт орж ажиллалаа. Үүнээс гадна агаарын бохирдлыг бууруулах талаар тодорхой хэмжээнд судалгааны ажил хийж, эдийн засгийн чиг баримжаатай, шинжлэх ухаан, тооцоолол дээр үндэслэн богино хугацаанд утааг арилгах мэдэгдэхүйц үр дүн гаргаж болно гэх дүгнэлтийг хийсэн. УИХ-д суудалтай улс төрийн намууд зөвшилцөж, ялангуяа дийлэнх суудалтай Ардын намын удирдлагын зүгээс, Засгийн газраас агаарын бохирдолтой тэмцэх асуудал дээр хамтран ажиллах санал тавьсан. Тэгвэл өчигдөр Засгийн газарт хамтран ажиллах албан бичиг хүргүүлсэн. Ингээд бид энэ бямба гарагаас Агаарын бохирдлыг дэмжих үндэсний хороотой хамтарч ажиллах ажил эхэлж байгаа юм" гэлээ.