УИХ-ын өнөөдрийн /2025.01.16/ чуулганаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны асуудлыг хэлэлцэж байгаа билээ.
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд Б.Саруул, Л.Сонор, Ш.Хандсүрэн нарыг нэр дэвшсэн юм. Нууц санал хураалтаар Б.Саруулыг 61.1 хувийн саналаар, Ш.Хандсүрэн 61.1 хувийн нарыг дэмжсэн бол Шадар сайд Т.Доржхандын дүү Л.Сонорыг гишүүдийн 58.9 хувь нь дэмжсэнгүй.