Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Т.Жамбаажамцыг томилохыг дэмжлээ

Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Т.Жамбаажамцыг томилохыг дэмжлээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан СЗХ-ны даргад Т.Жамбаажамцын нэрийг дэвшүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл УИХ -ын өдрийн /2025.01.16/ чуулганы нэгдсэн хуралдаан Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар СЗХ-ны даргаар Олон улсын эрх зүйч мэргэжилтэй Т.Жамбаажамцыг томилохыг дэмжлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дууссан тул УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус хорооны даргад Олон улсын эрх зүйч мэргэжилтэй Т.Жамбаажамцыг нэр дэвшүүлсэн юм. Тэрбээр 1982 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр, СЭЗИС-ийг бизнесийн удирдлагын магистраар тус, тус төгсжээ.

Ажилласан байдал:

  • 2007-2009 онд СЗХ-ны Үнэт цаасны газрын мэргэжилтэн,
  • 2009-2011 онд СЗХ-ны Үнэт цаасны газрын хянан шалгагч,
  • 2011-2013 онд СЗХ-ны ахлах хянан шалгагч,
  • 2013-2014 онд СЗХ-ны Хөрөнгийн зах зээлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга,
  • 2014-2015 онд СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга,
  • 2015-2016 онд СЗХ-ны Хяналт шалгалтын газрын орлогоч дарга,
  • 2016 оны наймдугаар сараас одоог хүртэл СЗХ-ны Ажлын албаны даргаар ажиллаж байна.