Бүгд найрамдах Франц улсын Аудитын шүүх байгууллага манай улсын ЗГХХГ-тай хамтран ажиллахаар боллоо

Бүгд найрамдах Франц улсын Аудитын шүүх байгууллага манай улсын ЗГХХГ-тай хамтран ажиллахаар боллоо

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Хяналт үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Н.Лхагвадорж нар БНФУ-ын Аудитын шүүх байгууллагын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн захирал Наташа Римбон, дэд захирал Гийом Брюле нартай хамтын ажиллагааны асуудлаарх анхны цахим уулзалтыг зохион байгууллаа.

БНФУ-ын Аудитын шүүх байгууллага нь төрийн байгууллагуудын салбаруудыг нийт долоон танхимд хувааж хяналт шалгалт хийдэг байна. Тус байгууллага нь аудитаар мэргэшсэн боловч сүүлийн 15 жил үнэлгээ мониторингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Олон улсын үнэлгээний байгууллагын гишүүн юм.

Уулзалтаар Францын сайн туршлагыг судлан хяналт үнэлгээний салбарт хамтран ажиллахаар тохирлоо. Төрийн бодлогыг үнэлэн дүгнэх, үр дагаврын үнэлгээг хийх, аудит болон үнэлгээ мониторингийн зааг ялгааг тодорхойлох, иргэдийн хүсэлтийн дагуу аудит хийх зэрэг хяналт үнэлгээний чиглэлээр туршлага судлан, хамтын ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг гаргаж ажиллахаар тогтлоо.

Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярын урилгыг дамжуулж, энэ салбарт гадаад хамтын ажиллагааны шинэ алхмыг эхлүүлэхээр боллоо. Мөн энэхүү хамтын ажиллагааг эхлүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан Монгол улсаас БНФУ-д суугаа элчин сайд У.Нямхүүд талархал илэрхийлж байгааг онцлон уулзалт өндөрлөжээ.