А.Амартүвшин: Шар бүсэд байгаа иргэдэд 32 мянган зуух тараана /ВИДЕО/

А.Амартүвшин: Шар бүсэд байгаа иргэдэд 32 мянган зуух тараана /ВИДЕО/

"Утаа ба Эрүүл мэнд" сэдэвт дэд хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд ахалж буй.

Энэ үеэр Хотын даргын орлогч А.Амартүвштн, "32 мянган зуух худалдан авахаар тендер зарласан. Үүний гол шалтгаан нь агаар орчны блхрдлыг бууруулах гэхээсээ илүү угаартах эрсдлийг бууруулах зорилгоор энэ ажлыг хийж байгаа. Айлуудаар ороод явахад нөхцөл байдал хэцүү байсан. Өмнө нь Өлзий, хас зуухууд тарааж байсан. 2012-2014 онд тараагдаж байсан энэ зуухнаас хойш зуух тарааж байсан удаагүй. Одоо яагаад ийм шаардлагатай нөхцөл байдал үүссэн бэ гэхээр Агаар орчны бохирдлын тухай хууль батлагдсанаас хойш ногоон бүс байгуулахаар болсон. Ногоон бүсээс цааш шар бүс гэж байна .Энэ бүсийн айлуудад зуух тараагдана. Гол асуудал нь угаартахаас сэргийлэх зорилготой юм. Цахилгааны хүчдэлийг судлаад явж байгаа. Саяхан гэхэд Бөөрөлжүүтээс цахилгаан нийлүүлдэг болсон. Иймд өвлийн улиралд цахилгаан тасрахгүй. Мөн багануурын цахилгаан станц ашиглатанд орж, 50 Мвт хадгалах боломжтой болсон. Учир нь бид цахилгааны хүчдэлийг нэмэгдүүлэх ажлыг хийж бйгаа" гэлээ.

ВИДЕО: