"Утаа ба Эрүүл мэнд" сэдэвт дэд хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд ахалж буй.
Энэ үеэр ХЭҮК-ийн дарга Д.Сүнжид, "Тавантолгой түлш ХХК-ийн хоёр төвд нь очиж хяналт шалгалт хийсэн. Ялангуяа Сонгинохайрхан дүүрэгт байрладаг баруун төв ажиллаж буй дотоод ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, аюулгүй байдлыг хангахгүй байгаа. Тийм учраас үүнийгээ сайжруулж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханга гэдэг шаардлагыг хүргүүлсэн. Бид удаа дараа хяналт хийж, юуг сайжруулж, ямар ахиц гарч байна вэ гэдгийг шалгаад явж байгаа. Налайхад байдаг нь нарийн ширхэгт тоос харьцангуй багатай юм байна лээ" гэлээ.
ВИДЕО: