Э.Батшугар: Хөгжлийн банкнаас зээл авчхаад үүнийгээ зориулалтын бусаар ашигласан хүмүүст ямар хариуцлага тооцох ёстой байсан бэ

Э.Батшугар: Хөгжлийн банкнаас зээл авчхаад үүнийгээ зориулалтын бусаар ашигласан хүмүүст ямар хариуцлага тооцох ёстой байсан бэ

Эдийн засгийн байнгын хорооны 2025.01.15-ны өдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшиж буй нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигч Раднаасэдийн Даваадоржоос Мөнгөний болон төсвийн бодлогыг уялдуулах замаар инфляцыг бууруулах, төгрөгийн ханшийг тогтворжуулах, зээлийн өртөгт нөлөөлж буй инфляцыг хянах зэрэг асуудлаар дараах тайлбарыг авлаа.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Нэгдүгээрт, мөнгөний бодлогын хүү эдийн засагт ямар сувгаар, хэрхэн нөлөөлдөг вэ?

- Хоёрдугаарт, Хөгжлийн банкнаас зээл авчхаад үүнийгээ зориулалтын бусаар ашигласан хүмүүст ямар хариуцлага тооцох ёстой байсан бэ, энэ асуудалд гадаадад ямар жишиг баримладаг вэ?

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигч Раднаасэдийн Даваадорж: Бодлогын хүү бол арилжааны банкнуудын хоорондын зээлийн дундаж хүү юм.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Монгол банкны мөнгөний бодлогын хүү банкнуудын хоорондын дундаж хүү биш харин хүүгийн коридор юм. Монгол банкнаас авах зээл нэмэх нь нэг хувь, монгол банканд байршуулах илүүдэл нөөц нэг хувь гэсэн хүүгийн коридор шүү. Харин банкнуудын жигнэсэн дундаж ханш бол Монгол банкны албан ханш юм. Энэ бол тухайн үеийн дотоодын гадаад валютын зах зээлээр банк хоорондоо арилжааны жигнэсэн дундаж хүүг албан ханш гэж явдаг шүү. Quantitative easing биш л дээ энэ бол мөнгө нийлүүлэлт юм.

-Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдал гэж юуг илэрхийлэх вэ?

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигч Раднаасэдийн Даваадорж: Үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдал гэхээр хоёр зүйл манай эдийн засагт харагдаж байна.  Нэг нь мөнгийг тогтвортой байлгана гэдэг бол инфляцыг тогтвортой хэмжээнд барих ёстой гэсэн дотоод ойлголт явж байна.  Гадааддаа хэрэглэгч орны хувьд бид ханшаа алдахгүй байх гэсэн зүйлийг баримталж байна.