Эдийн засгийн байнгын хорооноос өчигдөр /2025.01.14/ Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг эхлүүлсэн.
Харин өнөөдөр /2025.01.15/ дээрх албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хаалттайгаар бэлтгэх аж. Тэгвэл тус асуудлыг хаалттайгаар хэлэлцэхийг УИХ-ын гишүүн Ө.Шижир нарын зарим гишүүн шүүмжилжээ. Учир нь Шадар сайд Т.Доржхандын ахын хүүхэд Л.Сонор гэх залууг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлсэн байна. Тиймээс зарим гишүүд үүнийг эсэргүүцэж, сайдын дүү албан тушаалд очихыг эсэргүүцэж байна хэмээн хурлын үеэр шүүмжилсэн юм.
Т.Доржхандын дүү Л.Сонор нь 1990 онд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай. 2008-2010 онд АНУ-ын Такома коммюнити коллежид бизнесийн удирдлагын бакалавр, 2011-2014 онд АНУ-ын Вашингтоны их сургуулийг санхүү, бизнесийн удирдлагаар, 2021-2022 онд БНХАУ-ын Цинхуа их сургуульд төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 2015-2016 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн зөвлөх (Дэлхийн банк), 2017.01.-2017.09 Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн гэрээт ажилтан, 2017.09-2018.04 Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, 2018 оноос хойш Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байгаа юм байна.
Шижир гишүүнээ. Сонсгол нээлттэй явсан. Мэдээллээ шалгана биз.
— Гонгорын Дамдинням (@Daimka07) January 15, 2025
Харин тэр Шадар сайд Тогмидын Доржхандын ахын хүүхэд Л. Сонор гэж хүн нэр дэвшиж байгаад ялгаагүй дургүй хүрч байгаа. Муухай л даа.
Хамаатнаас дутуугүй хамсаатнууд ч хаа сайгүй шургачих гээд байгаа шүү! https://t.co/pjPi47vV3K