Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болохгүй

Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болохгүй

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдааныг хуралдуулдаг.

Энэ дагуу өнөөдөр /2025.01.15/ Засгийн газар хуралдах ёстой ч өчигдөр хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргасан учир хуралдахгүй аж. Өчигдрийн хуралдаанаар “Орано Майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан татварын хөнгөлөлтийг хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.