Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, сонсгол явуулах өдрөөс өмнө дэд хэлэлцүүлэг хийх товыг баталсан болохыг ажлын хэсгийнхэн өнгөрсөн даваа гарагт мэдээлсэн.
Түүний нэг нь "Утаа ба Эрүүл мэнд" сэдэвт дэд хэлэлцүүлэг бөгөөд өнөөдрийн хэлэлцүүлгийн УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд ахална.
Хэлэлцүүлэгт иргэд хүсэлтээ өгч, оролцох боломжтойгоос гадна бодитой судалгаа, мэдээллийг сонсгоно гэдгийг албаныхан тайлбарласан. Мөн монгол эрдэмтнийн хийсэн тоймыг хүргэх аж. Агаарын бохирдол бүрэлдэж байгаа ургийн өсөлтөд хамгийн түрүүнд нөлөөлж, дутуу төрөлт, дутуу бойжилттой холбогддог эсэх, урт хугацаандаа хорт хавдар үүсгэх нөхцөл үүсгэж байгаа эсэх талаар мэдээлэл сонсох юм.