Засгийн газар өнөөдөр /2025.01.14/ өргөтгөсөн хуралдаан хийж, зарим шийдвэрүүдийг гаргалаа.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан, “Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар бүсчилсэн хөгжлийн асуудлыг хэлэлцлээ. Өргөтгөсөн хуралдаанд 21 аймгийн ИТХ-ын дарга болон аймаг нийслэлийн засаг дарга нар оролцсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудаар хоёр шийдвэрийг гаргасан.
Бүсийн хөгжлийн бодлогыг аймаг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх, хариуцах "Бүсийн хөгжлийн бодлогын зөвлөл"-ийг байгуулах шийдвэр гаргалаа.
Энэ зөвлөлийг ажилллуулах журмыг мөн баталсан. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангуулах хуралдааныг зохион байгуулна. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд бүх бүсүүдэд очиж бүсийн онцлог, аймаг орон нутгийн иргэд аж ахуйн нэгжүүд мөн хөрөнгө оруулагч нартай хамтарсан стратегийн түншлэлийг эрчимжүүлэх шийдвэрийн хүрээнд ирэх сараас эхлээд эхний бүсүүдэд энэ ажлыг зохион байгуулна. Орон нутгийн төлөвлөгөөг цаашид нарийвчлан гаргана. Бүсчилсэн хөгжлийн удирлага зохион байгуулалтын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд дээр өөрчлөлт шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай. Бүсчилсэн хөгжлийн хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, орон нутаг дахь хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэхээс гадна хүний эрүүл мэнд, боловсролын чанарыг сайжруулах хүрээнд бүсчилсэн хөгжлийн стандарттай шийдэл гэх том хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаа. Үүнд хяналт тавих үүрэг бүхий зохион байгулалтыг үндэсний хороо, шадар сайдын удирдлага дор зохион байгуулна" гэлээ.
LIVE: