Х.Нямбаатар: Улаанбаатар төлөөлөгчийн газрыг би байгуулаагүй, нэг ч хүн томилоогүй

Х.Нямбаатар: Улаанбаатар төлөөлөгчийн газрыг би байгуулаагүй, нэг ч хүн томилоогүй

Хотын дарга Х.Нямбаатараас цаг үеийн асуудлаар зарим асуудлыг тодрууллаа.

Тэрбээр, “Эрдэнэс тавантолгой өөрөө нүүрс баяжуулах үйлдвэртэй болчихлоо. Нүүрс баяжуулах үйлдвэр гэдэг бол нүүрс угаана гэсэн үг. Иймд бид угаасан нүүрсэнд түүхий эдээ суурилуулж энэ хавраас эхлэн үйлдвэрлэлээ явуулна. Угаасан нүүрсийг Тавантолгой сайжруулсан түлшний үйлдвэрт нийлүүлнэ. "Эрдэнэс тавантолгой"-гоос нийт 1.5 их наяд төгрөгийн санхүүжилт авсан. Хуримтлагдсан алдагдлын хувьд нийт 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай байгаа. Арванхоёрдугаар сарын 1-нээс сайжруулсан түлшний үйлдвэр хот руу шилжиж ирсэн учир өмнөх өр авлагыг бид хариуцахгүй. Өмнөх өр, авлагыг арилгах, барагдуулах чиг үүрэг өгсөн.

Мөн би Хотын дарга болсноосоо хойш төлөөлөгчийн нэг ч газар шинээр нэмж хийгээгүй. Нэг ч хүн шинээр нэмж томилоогүй. Би заримтай нь ч уулзаагүй. Одоогоор төлөөлөгчийн газар нэмж нээх, нэмж томилох бодолгүй байна" гэлээ. 

LIVE: