Ц.Даваасүрэн: ҮАБЗ-өөс “Багануурын станцын төслийг хэрэгжүүлэхгүй байх” албан бичиг ирүүлж байсан учир Х.Баттулга уучлалт гуйх ёстой

Ц.Даваасүрэн: ҮАБЗ-өөс “Багануурын станцын төслийг хэрэгжүүлэхгүй байх” албан бичиг ирүүлж байсан учир Х.Баттулга уучлалт гуйх ёстой

УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улс, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Эрчим хүч-3 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, “Багануурын станцыг намайг сайд болоод очиход гэрээ байгуулагдчихсан байсан. Улаанбаатарт баригдах тавдугаар станцын төслийг зогсоогоод энэ гэрээг байгуулсан байсан. Тэр үед "баахан Хятад ажилчид орж ирэх гэж байна" гэсэн зүйлийг Аюулгүй байдлын зөвлөл дээр яриад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс энэ төслийг хэрэгжүүлэхгүй байх албан бичгийг Эрчим хүчний яаманд ирүүлсэн байдаг. Уучлалт гуйх ёстой бол тэр үеийн ерөнхийлөгч нь л уучлалт гуйх ёстой байх. Тэр үед Х.Баттулга Ерөнхийлөгч байсан. Үндэсний аюулгүй байдлаас ирсэн бичиг Эрчим хүчний яаман дээр байгаа. Эрчим хүчний яамнаас энэ төрлийн ач холбогдлыг ойлгоож байгаа учраас миний үед Эрчим хүчний яамны зүгээс энэ төслийг зогсоох нэг ч шийдвэр грагаагүй гэдгийг би хариуцлагатайгаар хэлье. Энэ төсөл үргэлжлээд явж байгаа. Татан буулгасан зүйл огт байхгүй. Хятад улсын Ерөнхийлөгч Ши Жин Пинь НҮБ-д ажиллахдаа гадаад орнуудын нүүрсний төсөлд санхүүжилт хийхгүй гэдэг амлалт авсан юм билээ. Түүнээс хойш энэ төсөл дээр асуудлууд үүсэж эхэлсэн. Түүнээс биш эрчим хүчний яамны зүгээс энэ төслийг зогсоох талаар шийдвэр гаргасан зүйл огт байхгүй. Би Багануурын станцаар өчнөөн гүтгүүллээ. Хэрвээ багануурын станцыг гацаасан ямар нэг шийдвэрийг гаргасан байгаа бол албан ёсоор Н.Ганбат гишүүнд гаргаж өгье. Хэрвээ би тийм шийдвэр гаргасан байх юм бол улс төрийн хариуцага хүлээхэд бэлэн. Хүнийг гүтгээд байж ерөөсөө болохгүй. Хятадын тал нүүрсний санхүүжилтээ зогсоосноос болж л үүссэн асуудл. Би Ши Жин Пинь биш шүү дээ" гэлээ. 

ВИДЕО: