О.Батнайрамдал: Төрийн өмчит зургаан их, дээд сургуулийн оюутнуудад заавал ажил олж өгдөг байх ёстой /ВИДЕО/

О.Батнайрамдал: Төрийн өмчит зургаан их, дээд сургуулийн оюутнуудад заавал ажил олж өгдөг байх ёстой /ВИДЕО/

Боловсрол, соёл, шинэжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонсож байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, "Дээд боловсролын байгууллага бол Монгол Улсын ирээдүйг тодорхойлж байдаг хамгийн том сүнс нь болсон салбар. Энэ асуудалд яалт ч үгүй менежментийн томоохон шинэчлэлт хийх ёстой. Санхүүжилт байхгүйгээс болоод болохгүй байна гэсэн хариулт л өгөөд байна. Үнэхээр хоцрогдсон байна шүү. Нэг том зүйл хаягдаад байгаа нь ялангуяа төрийн өмчит зургаан их дээд сургуулиудад кареер хөгжлийн маш том төвүүд байх ёстой. Аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах ёстой. Төгсөгч нартаа ажил олж өгөх гээд хөөцөлддөг байх хэрэгтэй байна. Харин төгсөгч нар нь буцаад хандивын журмаар бусад сурагчдыг ажилд оруулж өгөх байдлаар эргэх холбоотой ажиллах ёстой. Гаднын улс орнуудыг аваад үзсэн ч энэ чиглэл рүү орж байна. Санхүүжилтын эх үүсвэр нь төгсөгч нар өөрсдөө байдаг. Төгсөгчдийг зөвхөн допломтой болгоод төгсгөх бус ажилд оруулж эргэх холбоотой байлгах нь чухал. Энэ мэт эргэх холбоо ажиллахгүй байхаар аав ээж нар аргаа бараад өөрсдөө хүүхдүүддээ ажил олж өгөх гээд гүйдэг" гэлээ.

ВИДЕО: